ОРХОН: Хүүхдийн баярыг гурван байршилд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-26 16:21:01
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/.  Орхон аймаг  Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд бүхэн аз жаргалтай байг” уриан дор тэмдэглэнэ.

Баярын нээлт 11.00 цагт А.Амарын талбайд эхэлнэ. Нээлтийн үеэр “Уран эгшиг” сургуулийн сурагчдын тайлан тоглолт болохоос гадна бүх сургуулийн үкүлэлэ хөгжмийн дугуйлангийн сурагчид үзүүлбэр үзүүлнэ.

Мөн буухиа тэмцээн, унадаг дугуйн уралдаан, хөл бөмбөгийн тэмцээн, бадминтон, корнхоллын тэмцээн, Open mic /16.00 цагт/ болно.

А.Амарын талбайд  төв тайз, Үйлчилгээний төв, Номын төвийн урд талбайд нэмэлт тайз засна. Эдгээр нэмэлт тайзан дээр аж ахуйн нэгж байгууллагууд урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулна.

Мөн “Эрдэнэт цэцэрлэгт  хүрээлэнд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, Наадмын талбайд хүүхдийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан болно. 

Холбоотой мэдээ