ОРХОН: Аймгийн хэмжээнд хяналтын 365 камер ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-05 12:05:40
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын 102 тусгай дугаарт энэ оны эхний таван сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 7500 гаруй дуудлага, мэдээлэл ирсэн байна. Энэ хугацаанд нийт 338 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурчээ. Эдгээр хэрэгт 247 хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж.

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Лхагвадорж хэлэхдээ, “Аймгийн хэмжээнд байдаг 365 камерын бичлэгийг ашиглан эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийг илрүүлэх, авто тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлоход онцгой анхаарч ажиллаж байна” гэсэн юм. 

Түүнчлэн аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох хэрэг буурахгүй байгааг анхаарууллаа. Он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 465 жолоочийг илрүүлэн, арга хэмжээ авчээ. 

Холбоотой мэдээ