ОРХОН: Эрт илрүүлэг 20 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-06 09:41:00
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмжийн хангалт 95 хувьтай байна. Үүнд, цусны дэлгэрэнгүй шинжилгээний анализатор, биохими, шээсний шинжилгээний аппарат, центрифугээр 100 хувь хангажээ. Мөн бүх эмнэлэгт зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, дефибриллятор, билиметр байна. Сэргээн засах тусламж үйлчилгээний аппаратын хангалт 85 хувьтай байна. 

Орхон аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвийн найман эмнэлэг бүгд тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан ч ажиллах боловсон хүчин, сувилагчдын хүрэлцээ муу байгааг ЭМГ-ын дарга Д.Сүхээ онцоллоо.

Мөн эрт илрүүлэг үзлэг, оношилгоо улсын хэмжээнд нэг жил гаруй хугацаанд өрнөж байгаа ч Орхон аймагт ердөө 20 гаруй хувьтай байна. Иймд ӨЭМТ-д ажиллах эмч, сувилагчдын ажлын байрны тогтвортой байдлыг хангах, иргэдийг эрт илрүүлэгтээ орохыг уриалахад анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга С.Батжаргал ЭМГ-ын дарга Д.Сүхээд үүрэг болголоо.

 

Холбоотой мэдээ