Завханчууд зам засах аянд идэвхтэй оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-11 10:08:41

Завханд өрнөсөн “Сэтгэлийн дэм” аян дууслаа.

Энэ аяныг аймгийн Засаг дарга санаачлан эхлүүлж албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдээ  алтан шар зам барих их үйлсийн аянд уриалсан билээ. Энэхүү уриалгыг дэмжиж орон нутгийн хөгжил дэвшил хийгээд ирээдүйн их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж халуун сэтгэлийн хандивыг иргэд  10 хоног өргөжээ.

Хандиваар 560 гаруй сая төгрөг цугларч Загастайн давааг засах ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар Загастайн даваанаас Улиастай орох 65 км замын 40 гаруй км-ыг нь хусаж сайжруулсан зам болгоод байна.

Замын ажилд Улиастайн зургаан багийн ажилгүй иргэд сайн дураар оролцож аймгийн зам барилгын компаниудын машин техникүүдийг ашиглан Завхан АЗЗА замын компани зам засварын ажлыг гүйцэтгэж байна.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ