ДОРНОГОВЬ: Cумдын наадмын товыг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга энэ оны зургаадугаар сарын 14-ний захирамжаараа сумдын баяр наадмыг зохион байгуулах товыг баталжээ.
Энэ жил говийн тавдугаар ноён нутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ой тохиож буй тул аймгийн баяр наадмаас өмнө сумдын баяр наадмыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Дорноговь аймаг 14 сумтай. Айраг, Өргөн,Замын-Үүд сум долоодугаар сарын 7-8-нд, Алтанширээ, Улаанбадрах, Эрдэнэ сум 5-6-нд, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт,Хатанбулаг, Хөвсгөл сум 6-7-нд, Мандах, Сайхандулаан сум 8-9-нд тус тус наадмаа зохион байгуулна.
Харин ноён
нутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ой, Ардын хувьсгалын 102 жил, Дорноговь
аймаг байгуулсны 92, Сайншанд
хот байгуулсны 62 жилийн ойн
баяр наадам долоодугаар сарын 27-29-нд болно.