Хушаатын ахмадууд аймгийн наадамд оролцох эрхээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-12 14:40:09

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ахмадын хорооны хамт олон аймгийн Ахмадуудын биеийн тамир спортын бүсийн анхдугаар тэмцээнд оролцох эрхээ авчээ.

Монголын ахмадын холбооны 85 жилийн ой, Сэлэнгэ аймгийн ахмадын байгууллагын 45 жилийн ой тун удахгүй болох гэж байна. Энэхүү ойгоо угтан Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооноос “Ахмад настны биеийн тамир спортын анхдугаар наадам”-ыг аймгийн хэмжээнд зохион явуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийн хүрээнд ахмадуудынхаа дунд спортын олон төрөлт цуврал тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаа аж.

Хушаат сумын Ахмадын хороо бүсийнхээ наадамд амжилттай оролцож, ардын уламжлал наадгай болох бөгцөг няслах, шагай шүүрэх тэмцээнд тэргүүн байр эзэлжээ. Мөн гар бөмбөгийн тэмцээн, хийн дасгал, явган аялал зэрэг тэмцээнүүдэд амжилттай оролцон бүсээсээ шалгарч аймгийн тэмцээнд оролцох эрхээ авсан байна.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ