ӨВӨРХАНГАЙ: Иргэдийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь чухал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-06-16 15:34:33

Арвайхээр /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Сургалтаар хөрөнгийн зах зээл, даатгал, мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль эрхзүйн орчин, зах зээлийн нөхцөл байдал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, иргэд санхүүгийн залилан, луйвраас хэрхэн сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэлээЭдийн засгийн хөгжил нэмэгдэхийн хэрээр түүний бодит үр өгөөжийг орон нутгийн иргэд, олон нийт хүртэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь чухал болохыг зохион байгуулагчид онцолж байв.



Мөн Хас, Төрийн банк, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аас үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, иргэдэд үнэт цаасны данс нээх, хувьцаа эзэмшигч болох талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.


Өвөрхангай аймаг нь эдийн засаг, засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтцээрээ дээгүүрт ордог аймгуудын нэг бөгөөд тус аймагт үнэт цаасны 1, даатгалын 121, банк бус санхүүгийн байгууллага 18, хадгаламж зээлийн хоршоо 3 буюу санхүүгийн нийт 150 гаруй байгууллагаас 117 мянга гаруй иргэнд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байна. 

Холбоотой мэдээ