784 хүн нэр дэвшихээр бүртгүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-09-12 22:24:20

Говь-Алтай аймгийн хэмжээнд 18 сумын ИТХ-ын 364 мандатын төлөө нэр дэвшин өрсөлдөх ажээ. 

Одоогоор МАН-аас 357, АН-аас 336, МАХН-аас 38, бие дааж 53, нийт 784 нэр дэвшигч хуулийн хугацаанд бүртгүүлээд байна. Дарив, Жаргалан, Тайшир, Шарга сумд 15, аймгийн төв Есөнбулаг сум 31, бусад 13 сум 21 мандаттай байна.

Хамгийн олон бие даагч буюу 12 хүн Дарив сумд нэр дэвшсэн бол 8 сумд нэг ч хүн бие даан нэр дэвшээгүй байна.                                                                         

Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ