Нэмэлт элсэлт авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-09-12 22:27:45

Говь-Алтай аймаг дахь МСҮТ улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд бие сэтгэл, зүтгэлээ зориулсан баялаг бүтээгчдийг бэлтгэсээр 53 дэх хичээлийн жилээ эхлээд байна.

Энэ жил 19 мэргэжлээр 160 гаруй хүүхдийг шинээр элсүүлснээр нийт 500 гаруй суралцагсадтай болжээ. Гэхдээ энэ намрын элсэлт өмнөх үеэс буурсан тул нэмэлт элсэлт авах ажил хийгдэж байна. Тус сургууль барилгын засал чимэглэл, өрөгч угсрагч, сантехникч, цахилгаанчин, мужаан, аж үйлдвэрийн чиглэлээр тоног төхөөрөмжийн механик, талх, нарийн боовны үйлдвэрлэлийн технологийн ажилтан, үсчин гуталчин, мөн засварчин, жолооч, худалдагч, фермерийн аж ахуйн эрхлэгч гээд олон салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.

                                                                             Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ