ДОРНОГОВЬ: Хотоо гоёх санаачилга гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Соён гэгээрүүлэгч Лувсанданзанравжаагийн нэрэмжит Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын уран бүтээлчид “Хотоо гоёх” санаачилга гаргаж байгууллагынхаа гадаах талбайг угааж цэвэрлэжээ.
Энэхүү санаачилгад Сайншанд сумын ЗДТГ-ын алба хаагчид нэгдэж байгууллагынхаа өмнөх талбайг угааж хотынхоо өнгө үзэмж, цэвэр орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан байна. Хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах санаачилгад нэгдсэн байгууллагууд тав хоногийн дотор challeng-д нэгдсэн зургаа оруулж дараагийн байгууллагаа урих замаар өөрчлөлтийг авчрах болно хэмээн театрын уран бүтээлчид ярив.
Энэ жил их соён гэгээрүүлэгч
говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 220
жилийн ой тохиож буй бөгөөд аймаг орон нутгаас нийтийн эзэмшлийн зам талбайг
тохижуулах, тохижилт үйлчилгээг
сайжруулах чиглэлээр иргэд, аж ахуй нэгжийн оролцоотой тодорхой ажлыг зохион байгуулж
буй.