БАЯНХОНГОР: Хүндийг өргөлтийн тэмцээний аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын хүндийг өргөлтийн тэмцээн зургаадугаар сарын 24-26-ны өдрүүдэд боллоо.
Хүндийг өргөлтийн 8 аймаг, 9 дүүргийн 140 гаруй тамирчин хөвгүүдийн 45, 49, 55, 61, 67, 73, 81, 89, -96, +96, охидын 40, 45, 49, 55, 59, 64, 71, 76, -81, +81 кг гэсэн нийт 20 жинд өрсөлдөв.
Тус тэмцээнд Өвөрхангай аймгийн баг долоон алтан медаль хүртэж багаараа тэргүүлж, Хөвсгөл, Баянзүрх дүүргийн баг тус бүр гурван алтан медальтай удааллаа.
Хөвгүүдийн 89 кг:
Алтан медаль: М.Даваажаргал (Баянзүрх дүүрэг) - 135
Мөнгөн медаль: З.Дашням (Хөвсгөл аймаг) -128 кг
-92 кг:
Алтан медаль: Э.Цэнгүүн (Баянгол дүүрэг) - 165 кг
Мөнгөн медаль: Г.Одонбаяр (Орхон аймаг) – 143 кг
Хүрэл медаль: Р.Батсуурь (Баянзүрх дүүрэг) - 136 кг
+96 кг:
Алтан медаль: Т.Хүслэн (Орхон аймаг) - 140 кг
Мөнгөн медаль: Б.Баяржавхлан (Хөвсгөл аймаг) - 139 кг
Хүрэл медаль: А.Хүрэлтуяа (Баянзүрх дүүрэг) - 134 кг
Охидын 76 кг:
Алтан медаль: Л.Болортуяа (Өвөрхангай аймаг) - 181 кг
Мөнгөн медаль: Ж.Данара (Налайх дүүрэг) - 119 кг
Хүрэл медаль: М.Ариунжаргал (Сүхбаатар аймаг) - 110 кг
81 кг:
Алтан медаль: Б.Энхжин (Баянзүрх дүүрэг) - 154 кг
Мөнгөн медаль: Г.Марал (Чингэлтэй дүүрэг) - 129 кг
Хүрэл медаль: Б.Хонгорзул (Өвөрхангай аймаг) - 122 кг
+81 кг:
Алтан медаль: Г.Чинболор (Сүхбаатар дүүрэг) - 143 кг
Мөнгөн медаль: Б.Ичинхорлоо (Хэнтий аймаг) - 102 кг
Хүрэл медаль: Т.Мөнгөнтуяа (Баянзүрх дүүрэг) - 87 кг