АРХАНГАЙ: Төсвийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-06-29 11:48:36

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2023 оны 5 дугаар сард аймгийн төсөвт 13.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 13.5 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 102.8 хувиар  биелүүлсэн байна.

 

Улсын төсвийн  шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 5.9 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 6.2 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төлөвлөгөөг 106.2 хувиар  биелүүлжээ.

 

Төсвийн орлогын төлөвлөгөөг Эрдэнэмандал, Цэнхэр сумаас бусад сумд 113.8 – 199.5 хувиар давуулан биелүүлсэн байна.         

Холбоотой мэдээ