ОРХОН: Зам тээврийн ослыг багасгахад чиглэсэн “Нэг зам-Нэг соёл” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-07-03 12:53:15
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Он гарсаар Орхон аймагт зам тээврийн ослын улмаас гурван хүний амь эрсдэж 14 хүн гэмтэж, бэртжээ.


Аялал, жуулчлалын улирал эхэлсэн эдгээр саруудад зам тээврийн осол эрс нэмэгддэг тул Цагдаагийн ерөнхий газраас улс даяар “Нэг зам-Нэг соёл” нөлөөллийн аян зарлаж Орхон аймаг ч нэгдлээ.


Аяны хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд буруу орж буй дадал, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулах юм. Аян улс орон даяар ирэх сарын 18 хүртэл өрнөх бөгөөд Орхон аймгийн ИТХ, ЗДТГ, УЗХ, ЭМГ зэрэг мэргэжлийн байгууллагууд нэгдэж байна.


Монгол Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд 539 хүн зам тээврийн ослын улмаас амиа алдсан байна. Иймд иргэдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, соёлтой оролцоход уриалах нь аяны зорилго юм.

 

Холбоотой мэдээ