СҮХБААТАР: Аймгийн баяр наадам өргөн дэлгэр болж байна

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2023-07-10 16:09:40

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 102 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 81 жилийн ойн үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж байна.


Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар хур бороо элбэг байсан учир шороо тоосгүй, нар хур тэгширсэн сайхан наадам болж буйг наадамчин олон хэлж байлаа. Харин хурдан морины уралдааны замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор өнөөдрийн гурван насны морины уралдааныг цуцалж, 7 дугаар сарын 11-нд зургаан насны морины уралдааныг зохион байгуулахаар баяр наадмыг зохион байгуулах комисс шийдвэрлэлээ.