БАЯНХОНГОР: Таван сумын 100 жилийн тэгш ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-07-18 13:05:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ жил Баянхонгор аймгийн Галуут, Бөмбөгөр, Эрдэнэцогт, Хүрээмарал, Баян-Өндөр сумын 100 жилийн тэгш ой тохиож буй. Тус сумдын ойн баяр наадмын хөтөлбөрийг толилуулъя.








Мөн тус сумдын ойг зорин очих дотоод, гадаадын жуулчдад зориулж сумдад хүрэх замын уртыг танилцуулж байна.


ГАЛУУТ СУМ

Сумын төв нь мөнх цэвдэгтэй газар байрладаг ба аймгийн төвөөс 86 км, нийслэл Улаанбаатар хотоос 728 км зайтай. Сум руу шороон замаар явж хүрнэ.


БӨМБӨГӨР СУМ

Баянхонгор аймгийн баруун хэсэгт Улаанбаатар хотоос 710 км, аймгийн төвөөс 100 км-ийн зайд оршдог. Монгол орны хамгийн анхны хуурай газрын дурсгалыг хадгалж үлдсэн эх нутаг. Дан засмал замаар явж Бөмбөгөр суманд очдог.


ЭРДЭНЭЦОГТ СУМ

Баянхонгор аймгийн хойд хэсэгт, Улаанбаатар хотоос 658 км, аймгийн төвөөс 28 км зайд байрладаг. Тус сум руу шороон замаар явж хүрнэ.


ХҮРЭЭМАРАЛ СУМ

Хүрээмарал сумын төв нь аймгийн төвөөсөө 220 км зайтай. Шороон замтай.


БАЯН-ӨНДӨР СУМ

Баянхонгор аймгийн баруун урд хэсэгт оршдог. Улаанбаатар хотоос 909  км, үүнээс 633 км засмал зам, 276 км шороон зам.

Холбоотой мэдээ