Гавьяат багш Д.Батсуурийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-14 19:48:27

Боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавьяат багш Д.Батсуурийн мэндэлсний 100 жилийн ойг энэ сарын 23-нд түүний нэрэмжит Мөрөн бүрэн дунд сургууль дээр тэмдэглэнэ.

Энэ үеэр түүний нэрэмжит эх хэлний олимпиад, эрдэм шинжилгээний хурал, спортын тэмцээн зохион байгуулж аймгийн музей болон номын санд хүндэтгэлийн булан байршуулах гэнэ. Д.Батсуурь нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн бөгөөд багш бэлтгэх сургууль, Завхан, Архангай, Хөвсгөл аймгийн сургуулиудад багш, хичээлийн эрхлэгч, захирлаар 42 жил тасралтгүй ажиллаж боловсролын байгууллагад үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ