Эцэг эх, багш нарт хариуцлага тооцож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-15 10:20:05

"Замын хөдөлгөөны аюулгүй байдлын тухай хууль" (ЗХАБТХ)-ийн дагуу бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, багш нарт хариуцлага тооцож эхэлжээ.

Энэ сарын 01-нээс өнөөдрийг хүртэл харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон 44 хүүхэд осолд өртсөн байна. ЗХАБТХ-д эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж, осолд өртүүлсэн болж албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна хэмээн заасан. Уг заалтыг үндэслэн Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн 3 багш, 2 эцэг эхэд хариуцлага тооцжээ.

М.Бумсүрэн

Холбоотой мэдээ