Өнөөдөр хилийн боомтууд ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-09-15 10:22:49

Монгол, Хятадын хилийн боомтууд өнөөдөр буюу 9 дүгээр сарын 15-ны өдөр ажиллахгүй гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлж байна. 

Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу өнөөдөр болон 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллахгүй юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ