Үерт өртсөн хороодын цахилгаан хангамжийг бүрэн сэргээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үер буусны улмаас 10 кВ-ын дөрвөн фидер, 143 дэд өртөөнд үүссэн гэмтэл, саатлыг арилгаж, түүнд холбогдсон 6926 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн аюулгүй байдалд үзлэг хийж, 6911 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг бүрэн сэргээлээ.
Оруулгын утас нь гэмтэл, залгаастай, эрсдэл учирч болзошгүй
15 өрхөд оруулгын утсаа шинэчлэх зөвлөмж өгчээ. Бэлдсэн даруйд сүлжээнд холбохоор шуурхай ажиллагааны бригад
бэлэн байдалд ажиллаж байгаа аж.
Түүнчлэн үерийн бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, шинэ суурьшлын газрыг дэд бүтцэд холбох хүрээнд тэдгээр айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангахаар эрчим хүчний барилга угсралтын зураг төсвийн ажлыг эхлүүлснийг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК мэдээлэв.