“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа маргааш 20.23 цагаас Төв Цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
Монгол Улс
тус наадмыг сарын 23 хүртэл зохион байгуулах бэлтгэлээ хангаад байна. Наадмын нээлтийн
үйл ажиллагааны урьдчилсан үзлэг, сургуулилт болж, зохион байгуулагчид олон гэнэтийн бэлэг бэлтгээд байгаа аж.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын нээлт
болон тэмцээний тасалбарыг TICKET.MN веб сайтаас захиалах, мөн борлуулалтын
цэгүүдээс худалдан авах боломжтой.
Наадмын бэлгэдэл болох Хаки нь хангарьд, Инга нь галбингаа шувуу юм. Жендерийн эрх тэгш байдлыг хүндэтгэн энэ хоёр шувууг "Улаанбаатар 2023" Зүүн Азийн Залуучуудын Наадмын бэлгэдэл болгон сонгожээ.
Хангарьд болон галбингаа шувуу юуг бэлгэддэг вэ?