"Цогтцэций үзэсгэлэн худалдаа-2016" арга хэмжээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-15 14:15:32

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд "Цогтцэций үзэсгэлэн худалдаа-2016" арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ сарын 20-нд тус сумын Соёлын төвд болох ур арга хэмжээнд зөвхөн Цогтцэций сумынхан оролцох аж. Орон нутгийнхаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид тариаланчдаа дэмжих зорилготой уг үзэсгэлэн худалдаанд иргэдээ идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм. Сумандаа үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар нутгийн брэнд бүтээгдэхүүнийг тодруулж, үйлдвэрлэгчдийнхээ өрсөлдөх чадварыг сайжруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.

Үзэсгэлэн худалдаанд шилмэл мал, гар урлал, газар тариалангийн бүтээгдэхүүн, сүү цагаан идээ оролцох юм. Мөн энэ үеэр шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүн, шилдэг сүү цагаан идээ, гүүний айраг, шилмэл хуц, ухныг тодруулан өргөмжлөх ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ