Цаг агаар хэвийн байвал ирэх сарын эхээр ургацаа хурааж эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тариалсан улаанбуудай одоогоор аарцан болцын үе шатанд байна.
Цаг агаар хэвийн байвал есдүгээр сарын эхээр ургацаа хурааж эхлэх төлөвтэй. Иймд тариаланчид ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, техник засварын ажил гүйцэтгэж байна.
Улаанбуудайн үр шинэчлэлийн зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр
олгосон. Тодруулбал,
Алтайская 70, Алтайская 75, Алтайская 325, Новосибирская 41 сортын элит үрийн
ургалт гойд сайн байгааг ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Д.Есөн-Эрдэнэ нар ургацын урьдчилсан баланс тогтоох,
ургацын төлөв, салбарт хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагаатай танилцахаар Сэлэнгэ, Булган, Орхон,
Дархан-Уул аймагт ажиллах үеэр тариаланчид
онцолжээ.
Түүнчлэн, төмс, хүнсний ногооны түүвэр хураалт үргэлжилж, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж эхэлсэн байна.