Явган алхалтын фестиваль зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-25 11:52:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол Оллэ” нийгэмлэг хамтран наймдугаар сарын 25-27-нд "Улаанбаатар явган алхалтын фестиваль 2023"-ыг зохион байгуулж байна.


Фестивальд оролцохоор АНУ, Тайвань, Чех, Хятад, Орос, Австрали, Казахстан, Япон, Солонгос зэрэг улсын 150 орчим явган алхагч хүрэлцэн ирж байгаа бол Монголоос 200 гаруй явган алхагч оролцохоор бүртгүүлжээ. 


Оролцогчид 8-р сарын 25-нд Баянзүрх дүүрэг, Хонхор тосгон, Богд хан уул, “Монгол оллэ” 1-р маршрут, 8-р сарын 26-нд Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Чингис уул, “Монгол оллэ” 2-р маршрут, 8-р сарын 27-нд Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам, “Монгол оллэ” 3-р маршрутаар алхах юм.


Явган алхагчид гэр бүл, найз нөхөд, хамт олноороо тус фестивальд оролцохоор нэгдэж байгаа бөгөөд байгалийн сайхныг мэдэрч, эрүүл мэнддээ хөрөнгө оруулан, олон орны хүмүүстэй танилцаж, Монголынхоо өв соёлыг сурталчилж, нөхөрлөлийн хүрээгээ тэлэх боломж бүрдэж байна.

Холбоотой мэдээ