Төрөлт буурч, нас баралт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-15 23:20:08

Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн 8 сарын байдлаар 2010 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 102 тохиолдол буюу 5,1 хувь буурсан бөгөөд 2014 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оныхоос 105 тохиолдол буюу 4,9 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Харин нас баралтын 547 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 26 тохиолдлоор өсчээ. Нийт нас баралтын 22,3 хувь нь эмнэлэгт нас баржээ. Үүнээс 29,5 хувь нь хоног болоогүй нас баралт гэнэ. Осол гэмтлийн нас баралтын 67 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 5 тохиолдлоор өсч, хорт хавдрын нас баралт 130 тохиолдол бүртгэгдэж өмнөх оноос 8 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Т.Саранцэцэг мэдээллээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ