БАЯН-ӨЛГИЙ: Төрийн албаны 25 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-28 09:48:14

Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 25 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.


Үүнд тус аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын дарга, Булган сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Соёл, урлагийн газар, Нийгмийн даатгалын хэлтсийн тасаг, хэлтсийн дарга, Боловсрол, шинжлэх ухааны газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд гээд төрийн захиргааны байгууллагын төсийн шууд захирагчийн 2, бүтцийн нэгжийн даргын 2, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтны 14 сул орон тоо багтсан байна.


Мөн төрийн үйлчилгээний 7 байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байгаа.


Дээрх төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 25 сул орон тооны сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэдийг ирэх сарын 4-ний өдрийг хүртэл бүртгэх ба шалгалтыг ирэх сарын 6-8-ны өдрүүдэд авна.  


Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаснаас авах боломжтой ажээ.

Холбоотой мэдээ