Пап Францис Нигүүлслийн өргөөний нээлтэд оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-09-04 13:58:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис өнөөдөр Улаанбаатар дахь Ватиканы төлөөлөгчийн газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн байгууллагуудын үйл ажиллагааг төвлөрүүлэх зорилгоор байгуулж буй Нигүүлслийн өргөөний нээлтэд оролцлоо.


Тус өргөө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тусламж үзүүлэх, орон гэргүй иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, амьдралын боломж тааруу иргэдийг хооллож ундлах, амьдралын зөв хэвшлийг заах зэрэг хүмүүнлэгийн тусламжийг нэг цэгээс үзүүлэх зорилготой юм.





Холбоотой мэдээ