ӨВӨРХАНГАЙ: Иран Улсын Махны холбоотой хамтарч мах экспортолно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/.
Өвөрхангай аймаг Иран Улсад
мах экспортлох гурван жилийн гурван гэрээ хийн ажиллаж байна.
Тухайлбал, орон нутгийн өмчит “Өв Эко Мийт” ХХК-тай тус улсын Махны холбоо хамтран ажиллаж, жилийн 240 сая төгрөгийн түрээсийг төлөхийн зэрэгцээ 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, малчдаас эхний удаа 100 мянган хонийг худалдан авч байгаа юм.
Ингэхдээ төлөг, шүдлэн зэрэг бага насны хонины гулуузыг нэг килограммыг нь 7 мянган төгрөгөөр худалдан авч байна. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-аас сумдын дарга нарт албан тоот хүргүүлж, дээрх асуудлаар малчдад мэдээлэл хүргэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг, чиглэлийг өгчээ.
Мөн
аймгийн Арьс, ширний үйлдвэр нь 7 дугаар сарын 20-ноос эхлэн хонины нэхийг Улаанбаатарын
ханшаар авч байна.