ӨВӨРХАНГАЙ: Малын тэжээл, тосны ургамлын тариалалт урд оноос нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн хэмжээнд нийт 12280 га талбайд тариалалт хийх зорилт дэвшүүлснээс 1013 га талбайгаар нэмэгдүүлэн 13293 га талбайд тариалалт хийжээ.
Үүнд, улаан буудай 5814 га, бусад үр тариа 58 га, төмс 433.4 га, хүнсний ногоо 302.3 га, жимс жимсгэнэ 23.5 га, малын тэжээл 4217 га, тосны ургамал 2444 га-д тус тус тариалсан бөгөөд урд оноос хүнсний ногоо 20 га, малын тэжээл 1520 га, тосны ургамал 340 га талбайгаар тус тус нэмэгдсэн байна.
Энэ зун хур бороо их орсны улмаас 2305 га талбай буюу нийт талбайн 17.3 хувь мөндөрт цохигдож, үр тариа 1066 га, улаан буудай 1050 га, бусад үр тариа 16 га, малын тэжээл 240 га, тосны ургамал 975 га, төмс 15.4 га, хүнсний ногоо 9.3 га талбайд тус тус нэрвэгдэн 1066 га талбайн ургацыг малын тэжээлд шилжүүлээд байна. Хархорин сум дахь улсын тэргүүний “Жи-Эн-ЭФ холдинг” ХХК-ийн 240 га талбайг мөндөрт цохигдсоны улмаас сүрэл болгож, нэг боодлыг 5000 төгрөгөөр борлуулж байгаа аж.
Одоогоор
улаанбуудай
аарцан болцын үе шатанд байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас харгалзан 9
дүгээр сарын дунд үеэс ургац хураалт эхлэх төлөвтэй байна.