Шинэ цэцэрлэг ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-09-16 16:40:22

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багт байрлах 4 дүгээр цэцэрлэгийн салбар цэцэрлэгийг бие даасан 8 дугаар цэцэрлэг болгон аймгийн Засаг даргын шийдвэрээр өөрчлөн зохион байгуулж ажиллуулж эхэллээ.

Тус цэцэрлэг нь 4 бүлэгт  97-100 хүүхдийг хамруулан сургаж 12 орон тоотойгоор ажиллаж байна.  Уг байрны  ашигтай талбай нь 1040 м 2 нийт 100 хүүхдийг хүлээн авч сургах боломжтой бөгөөд уг “Гэрэлт-Ирээдүй” цэцэрлэгт Баяншанд, Индэрт, Харзат багийн айл өрхийн хүүхдүүд хамрагдаж байна. Есөнбулаг сумын 8 дугаар цэцэрлэгийг байгуулснаар барилгын хүчин чадалд тохируулан 1-2 бүлэг нэмж ажиллуулах боломж байгаа ба сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжлийн багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан байна.

                                                                                 Ш.Цоодол

Холбоотой мэдээ