Ургац хураалт ид явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-09-16 16:45:43

Говь-Алтай аймгийн хэмжээгээр намрын ургац хураалтын ажил ид эрчимтэй явагдаж байна. 

Өнөөдрийн байдлаар үр тариа 37 га-гаас 67 тн, төмс 28 га-гаас 159 тн, хүнсний ногоо 25.5 га-гаас 127 тн, жимс, жимсгэнэ 21-гаас 52.1 тн, ногоон тэжээл 216 га-гаас 559.6 тн ургацыг хураан аваад байна. Ургац хураалтын явцыг таримлын төрлөөр нь үзэхэд үр тарианы 9%, төмсний 33%, хүнсний ногооны 29%, жимс жимсгэний 25.5%, ногоон тэжээлийн 44 хувийг тус тус хураажээ. Аймгийн дүнгээр ургац хураалт 28.1 хувьтай ид явагдаж байна.

                                                                               Ш.Цоодол

Холбоотой мэдээ