Өмгөөлөгчид баяраа 10 дахь жилдээ тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-16 17:27:21

Монголын Өмгөөлөгчид маргааш буюу энэ сарын 17-ны өдөр "Өмгөөлөгчдийн өдөр"-ийг тэмдэглэнэ. 10 дахь жилийн энэ өдөрт 21 аймаг, хотын өмгөөлөгчдийн салбарын төлөөлөгч ирж оролцох юм байна.

2013 онд Өмгөөллийн тухай хууль хүчингүй болж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагддаг болсон ч 2015 оны 5 дугаар сард УИХ-д Өмгөөллийн тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Уг хуулийн төслийг энэ жил дахин барид байгаа. жээ   Жил бүр өмгөөлөгч нар иргэдэд зориулж үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг хийдэг болсон. Энэ жилийн өдөрлөгийг хавар амжилтай хийснийг бид мэдээлсэн. Өмгөлөөгчдийн баярыг иргэд, хуулийн өмгөөлөл хйлгэх сонирхолтой байгууллагууд хамтран тэмдэглэж байна. МСНЭ-ээс баярын мэндчилгээ ирүүлсэн байна. Маргааш болох баярын ажиллагааны үеэр шилдэг өмгөлөлөгчдийг  Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны "Тэргүүний өмгөөлөгч", "Өмгөөлөгчийн алдар алтан медаль" болон МЗХ-ны шагналуудаар шагнана гэж "Өмнөөлөгч" сэтгүүлийн нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ