СЭЛЭНГЭ: "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон бага хүүтэй, урт хугацаатай зээл үр дүнгээ өгчээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-10 09:28:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагаануур суманд үйл ажиллагаагаа явуулж буй “Сэлэнгэ тариа" ХХК нь "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдаж бодит үр дүнтэй ажлуудыг хийжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Сэлэнгэ тариа" ХХК-ийн тариалангийн талбайд ажиллах үеэр компанийнхаа үйл ажиллагааны талаар удирдлагууд танилцуулав.

 

Тус компани 12 мянган га эргэлтийн талбайтай бөгөөд 1 га тутмаас 20-22 цн улаанбуудай болон үр тариа хураан авдаг байна.

 

Эднийх үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчидтэй хамтран ажиллаж, хураасан үр тариагаа нийлүүлж байгаа аж.

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдаж бодит үр дүнтэй ажлуудыг хийжээ. 

Тодруулбал, 10.000 тонн хүчин чадалтай үр тариа хадгалах цогц үтрэм байгуулж байна.

 

Энэхүү үтрэм нь бүрэн автомажсан, 7.500 тн улаанбуудай, үр тариа хадгалах хүчин чадалтай, хатаалга болон цэвэрлэгээний бүрэн автоматжуулсан үтрэм гэдгээрээ онцлог ажээ.






Дээрх бүтээн байгуулалтын ажил ирэх 2024 оны 7 дугаар сарын 1 гэхэд бүрэн дуусах аж.