ДАРХАН-УУЛ: Усанд шахагдан гарсан загас, жарамгайнуудыг эх голд тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Дарханы Загасчлалын спортын холбоо, аймгийн БОАЖГ, Хараа, Ерөө голын сав газар, Экологийн цагдаагийн алба хамтран үерийн усанд шахагдан гарсан загас, жарамгайнуудыг эх голд тавилаа.
Тодруулбал өнгөрсөн долоодугаар сарын 7,8-ны өдрүүдэд болсон их үерийн ус татарч, үүний улмаас шалган нэвтрүүлэх Бууралын постоос Орхон аймгийн чиглэлийн Сайханы гүүр орчимд 10.000 гаруй загас усанд шахагдсан аж.
Цулбуурт, булуу цагаан, алтлаг хэлтэг, нуурын ваарлан, амарын сугас зэрэг таван төрлийн загас, жарамгайнуудыг авран эх голд нь буцаан тавих ажилд 14 хүн, багаж хэрэгслийн хамт дэмжлэг оролцжээ. Уг ажил өчигдөр 18.00-00.00 цаг хүртэл үргэлжилсэн аж.