ТӨВ: Дайчилгаат болон томилгоот нэгжтэй хамтарсан сургуульд 1600 гаруй иргэн, цэргийн бэлтгэл үүрэгтнүүд оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Дайчилгаат болон
томилгоот нэгжтэй хамтарсан сургууль энэ сарын 5-12-ны өдрүүдэд Сэргэлэн
суманд болж, 16 сумын 1600 гаруй иргэн, цэргийн бэлтгэл үүрэгтнүүд оролцжээ.
Эдгээр иргэн, цэргийн бэлтгэл
үүрэгтнүүдийн 50 гаруй хувийг 20-35, 40 гаруй хувийг 36-45, 10 орчим хувийг
46-аас дээш насныхан эзэлж байв.
Ажил хөдөлмөрийн хувьд 8 хувь нь төрийн
албан хаагч, 20 гаруй хувь нь аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг бол 20 хувь
нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 50 хүртэлх хувь нь малчин, тариаланчид байжээ.
Энэхүү үйл
ажиллагааг Төв аймгийн Сэргэлэн
сумын нутагт байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийг байлдааны бэлэн
байдлын зэрэгт шилжүүлэн, Хуурай замын цэргийн зарим нэгтгэл, ангийг
хэсэгчилсэн дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулж, цэргийн ажиллагааг бэлтгэн
тухайлсан сэдвийн хүрээнд явууллаа.
Тодруулбал, “Энэ удаагийн сургуулийг Алтанбулаг,
Сэргэлэн, Зуунмод, Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт орон нутгаа хамгаалах,
байлдааны тактикийн ажиллагааг зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн бүрэлдэхүүнээр
удирдуулан явууллаа.
Ингэхдээ анх удаа сумын
байрлалаас онлайнаар шууд холбогдож, илтгэл мэдээллийг бодит байдал дээр
тулгуурлан зохион байгуулсан нь онцлог байна” гэв.
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, 2018 онд батлагдаж, 2022 онд шинэчлэгдсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн дагуу анх удаа дайчилгаатай болон орон нутгийн томилгоот нэгжтэй хамтарсан сургуулийг хийж байгаа аж.