Завханд улаан хальст сармис 4.2 тонныг хураагаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-18 23:56:21

Завхан аймаг өнгөрсөн хавар 805.0 га, төмс 220.8 га, хүнсний ногоо 114.9 га, малын тэжээл 805.0 га-д тус тус тариалжээ.

Үүнээс үр тариа 720.0 тн, малын тэжээл 1554.7 тн, төмс 2210.5 тн, хүнсний ногоо 1238.7 тн-ыг хураан авах төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд төмс 106.5 га-аас 1087 тн, хүнсний ногоо 36.1 га-аас 409.6 тн, малын тэжээл 66.1 га-аас 164 тн-ыг тус тус хураан аваад байна. Энэ жил аймгийн хэмжээнд намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажилд комбайн гурав, дугуйт трактор 27, хадуур 18, тармуур 19, хаман боогч 11, бага оврын тракторын хадуур тармуур 62, чиргүүл 30, будаа цэвэрлэгч гурав, будаа ачигч хоёр, төмс ухагч 11 ажиллаж байна.

Мөн “Завханы улаан хальст сармис” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Улиастай, Алдархаан, Яруу сумдын 34 аж ахуйн нэгж, тариаланчдад улаан хальст сармисны 100.1 кг үрийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр үр үржүүлэх гэрээ байгуулан олгосноор аймгийн хэмжээнд улаан хальст сармисыг нийт 3.2 га-д тариалж 4.2 тн-ыг хурааж авчээ.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ