ХОВД: Цаг агаарын долоо хоногийн төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-18 16:00:56

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймагт энэ 7 хоногт цаг агаар ямар байх талаар урьдчилсан төлөв мэдээллийг танилцуулж байна.  

9 дүгээр сарын 22-нд ихэнх нутгаар, 21, 24, 25-нд зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар цас орно.

Салхи энэ сарын 23, 24-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи нийт нутгаар секундэд 4-9 метр байх төлөвтэй.

Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө -5-0 градус хүйтэн, өдөртөө +7+12 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө +1+6 градус, өдөртөө +13+18 градус дулаан байна. Энэ сарын 25-ны өдрөөс нийт нутгаар сэрүүснэ.

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг аж. 


Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0 градусаас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.


Хүн болон байшин барилгад үзүүлэх салхины нөлөөлл
ийн хувьд: салхи секундэд 7-12 метр бол модны бүдүүн мөчир савлана, шинэ орсон цас хийсэж эхэлнэ.

Салхины хурд секундэд 15-17 метрт мод ганхаж, мөчир хугарч эхэлнэ. Салхины эсрэг явахад хэцүү болно. Байшин барилгын орчмоор салхи исгэрч эхэлнэ.

Салхины хурд секундэд 18-20 метрт мод савалж мөчир хугарна.

Салхины хурд секундэд 26-28 метрт барилга байгууламж гэмтэж эхэлнэ.

Салхины хурд секундэд 30-32 метрт маш их сүйтгэл учруулна. Мод үндсээрээ ховхорно гэж салбарын мэргэжилтнүүд тодорхойлдог байна

Холбоотой мэдээ