ДОРНОГОВЬ: “Илүү их уншъя” уриатай номын баяр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд /МОНЦАМЭ/. "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд- 2023" намрын номын баяр “Илүү их уншъя” уриан дор боллоо.
34 дэх удаагийн номын баярыг Монгол Улсын Соёлын гавьяат
зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын
нэрэмжит аймгийн төв Номын сан, Соёл урлагийн газар, аймгийн Ахмадын хороо,
Боловсрол шинжлэх ухааны газар, Насан туршийн боловсролын төв, ерөнхий
боловсролын гуравдугаар сургууль, Музей сургалт судалгааны төвтэй хамтран
зохион байгуулсан юм. Мөн "Тэргүүний
уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн" ерөнхий боловсролын сурагч, анги хамт олныг шалгарууллаа.
Энэ удаагийн "Номын баяр"-ын үйл ажиллагааны хүрээнд
МУСГЗ яруу найрагч Л.Эрдэнэбаттай зохиолч, уншигчдын уулзалт, "Амьд
ном" соёлын өвийн өвлөн тээгч МУГЖ Н.Лантуутай уулзалт, ярилцлага хийж,
ерөнхий боловсролын сургуулийн ахлах
ангийн сурагчдын дунд "Монгол хэл, бичгийн үг үсэглэлийн" тэмцээн,
АХА танин мэдэхүйн тэмцээн, шинэ шилдэг номын үзэсгэлэн, "Сайхан
бичиг" ᠌"Уран бичвэр“-ийн үзэсгэлэн зэрэг ажлыг зохион байгуулжээ.
Ташрамд дурдахад, аймгийн төв Номын сан 45000 гаруй
номтой бөгөөд нийт номын мэдээллээ 100 хувь цахим каталогид шилжүүлжээ. Өөрөөр
хэлбэл хэн нэгэн уншигч дурын номоо цахим каталогиос шүүж цахимаар захиалах
боломжтой юм. Харин захиалсан номоо өөрийн биеэр ирж авах ёстой аж.