Төвийн аймгуудын нутгаар бороо, уулаараа цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-09-21 15:33:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, энэ сарын 23-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа цас хайлмагтан орно.


Энэ сарын 24-нд нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2023 оны 9 дүгээр сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.


Энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж  голын  орчмоор  шөнөдөө 0-5 градус хүйтэн,  өдөртөө +6+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6+11 градус, өдөртөө +16+21 градус, бусад нутгаар шөнөдөө +1+6 градус, өдөртөө +10+15 градус дулаан байна.

Холбоотой мэдээ