Сумдын ИТХ-ын сонгуульд 512 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-19 12:53:32

Ирэх 10 дугаар сарын 19-нд болох сумдын ИТХ-ыг сонгох сонгуульд Дорноговь аймгийн хэмжээнд  нийт 512 нэр дэвшигч өрсөлдөхөөр  бүртгүүлэв.

Тус аймаг нийт 14 сумтай бөгөөд хүн амын суурьшил, газар нутгийн байдлаас шалтгаалж сумдын ИТХ  15-аас 31 суудалтай байна.

Тухайлбал хамгийн бага  хүн амтай Сайхандулаан сумын ИТХ 15 суудалтай бол хамгийн их хүн амтай Сайншанд, Замын-Үүд сум 31 суудалтай  аж.

Мажоритар тойргоор  явагдах энэ удаагийн сонгуульд Хатанбулаг сумаас хамгийн их буюу 6 бие даагч  өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ