10.5 сая төгрөгөөр цэцэрлэгийн хүүхдийн тоглоомыг баяжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-19 13:01:30

Дорноговь аймгийн БСГ-аас цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглоомыг сайжруулах, шинэ тоглоомоор баяжуулах зорилгоор ард иргэд, эцэг эхчүүдийн дунд “10 төгрөг хүчтэй аян”-ыг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгууллаа.

Аймаг даяар зохион байгуулсан дээрх аяны хүрээнд нийт  10.5 сая төгрөгийн хандив цугларч 19 цэцэрлэгийн тус бүр нэг бүлгийн тоглоомыг баяжуулжээ.

Харин түрүү жил зохион байгуулсан аянаар 7.8 сая төгрөгийг цуглуулж хэд хэдэн цэцэрлэгт тоглоом авч өгсөн аж.

“Цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглох орчныг сайжруулах, тоглонгоо хөгжих бололцоог бий болгох, эцэг эх, олон нийтийн нийтийн оролцоог сайжруулахад энэ аян ихээхэн үр дүнгээ өгсөн” гэж БСГ-ын дарга Ч.Отгонбаяр ярив.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ