ХӨВСГӨЛ: Ханх сумын нутаг 40 см цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-26 15:09:03

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар энэ сарын 25-нд 0.0-18.0 мм бороо, цас, өнгөрсөн шөнө нутгийн хойд хэсгээр 0.3-6.0 мм аадар бороо, цас орлоо.



Өнөөдрийн байдлаар нутгийн хойд хэсгээр 0-40 см цастайгаас хамгийн их нь Ханхад 40 см байна. Хоногийн хамгийн дулаан нь Тариаланд 10.2 градус дулаан хоносон бол, Цэцэрлэгт -8.4 градус хүйтэн байлаа.

Өнөөдөр, маргааш  нутгийн хойд хагаст, 28-нд нутгийн баруун өмнөд болон төв хэсгээр  хур тунадас, уулархаг газраар цас орох төлөвтэй байна.

Холбоотой мэдээ