АРХАНГАЙ: “Ус хамгаалах” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан ТББ-уудыг чадавхжуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монголын Эмэгтэйчүүдийн сан, ГАГГА “Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн манлайлал” төслийн 2023-2024 оны тэтгэлэгт төсөлд шалгарсан байгууллагуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бүлгүүдтэй хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх сургалтын хүрээнд Хамт олон /олон нийтийн оролцоог хэрхэн хангаж, идэвхжүүлэх вэ сэдвээр онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулж дууссан байна.
Дадлага сургалтаар Архангай аймгийн Булган сумын Баян-Өндөр, Баянзүрх, Мааньт нөхөрлөлийн гишүүд, малчид болон орон нутгийн эмэгтэйчүүд, дунд шатны шийдвэр гаргагч эмэгтэйчүүдтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, хамтдаа шийдвэрлэж болох арга замуудыг тодорхойлон, төсөл боловсруулах байлаа.
Сургалтад хамрагдсан 15 ТББ нь ГАГГА-ийн “Ус хамгаалах” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан ба тэд сурч мэдсэн мэдлэгээ төслөө хэрэгжүүлэхдээ ашиглаж, иргэдийн оролцоог ханган, асуудлыг гаргаж, шийдвэрлэх юм.
Тэтгэлэгт хамрагдсан ТББ-ууд:
● Гол мөрөн, булаг
шандын эхийг хамгаалах;
● Орчны тохижилт, ус
хуримтлуулах, хөв байгуулах, байгалийн тогтоц ашиглах;
●Ус хамгаалах чиглэлээр орон нутгийн болон үндэсний хэмжээнд нотолгоонд суурилсан нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлуудыг орон нутагтаа хийнэ.