ДОРНОГОВЬ: Төрийн алба хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-10-02 12:58:00

Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 2. /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрийн алба хаагчдад зориулсан зургаан айлын орон сууц есдүгээр сарын 28-нд ашиглалтад орлоо.


Дээрх орон сууцыг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 389.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ганжигүүр констракшн ХХК-тай барьж гүйцэтгэжээ.


Сумын ЗДТГ-аас төрийн алба хаагчийн ажиллах нөхцөлийг сайжруулах, орон нутагт эрэлттэй мэргэжлээр ажиллах боловсон хүчний ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч буй бөгөөд дээрх орон сууцанд эмч, төрийн захиргааны зарим алба хаагчид амьдрах юм.   

Холбоотой мэдээ