ХӨВСГӨЛ: “Эх хэл-Эрдмийн түлхүүр” бүтээлийн үзэсгэлэнд 50 бүтээл дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-06 16:32:20

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 6  /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь баярын өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Сод-Эрдэм сургуулийн Монгол хэлний заах аргын нэгдлийн багш, сурагчдын хамтарсан “Эх хэл-Эрдмийн түлхүүр” бүтээлийн үзэсгэлэнг гаргалаа.



Үзэсгэлэнд 6 багш, 23 сурагч, нэг ангийг хамарсан монгол бичгийн үзгийн хичээнгүй, бийрийн хичээнгүй, угалзан эвхмэл, дөрвөлжин эвхмэл, барын, таталган тигээр бичсэн 50 төрлийн бүтээлийг дэлгэн тавилаа.


Сод-Эрдэм сургуульд 2016 оноос Монгол хэлний багш бүр нэг дугуйлан хичээллүүлдэг байсан бол 2022 оны хичээлийн жилээс 6 дугуйланг нэгтгэж "Эх хэл-Эрдмийн түлхүүр" клуб болжээ.


Тус клуб нь монгол бичгийн уран бичлэг, зохион найруулж бичих, элсэлтийн ерөнхий шалгалт, эх хэл бичгийн олимпиадын бэлтгэл хийх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан чиглэл тус бүрд чиглүүлэгч багш сурагчид хамтран ажилладаг юм байна.

Мөн чадваржсан хүүхдүүд бусдадаа хичээл сургалт ордог онцлогтой ажээ.

 

Холбоотой мэдээ