3,2 сая мал өвөлжих урьдчилсан тооцоо гараад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын тогтоол, ХХААХҮ-ийн сайдын албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог захирамж гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргасан бөгөөд 8 дугаар сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 70 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд зэрэг байгаа судалгаа гарчээ. Ирэх өвөл урьдчилсан байдлаар манай аймагт нийт 3,2 сая орчим мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч байна.
А.Бямбасүрэн