ОРХОН: Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийг үзлэгт хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-10-12 10:33:32
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй болон гэрийн асаргаанд байдаг иргэдэд туслах зорилгоор “Эрүүл Эрдэнэт хүн” төсөл хэрэгжиж байна. Төслийг аймгийн Засаг дарга, ЭМГ-аас санаачилсан ажээ.


Уг төслийн хүрээнд халдварт болон халдварт бус өвчний оношилгоо, шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг олгох сургалт, үйлчилгээ үзүүлж байна. Мөн ходоод, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхайн хавдрын түргэвчилсэн шинжилгээ, тэмбүү, элэгний В, С вирусийг тодорхойлох шинжилгээ, биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, чих, хамар, хоолойн үзлэг хийж байна.


Үзлэгийг өрхийн Эрүүл мэндийн төвүүд дээр хийж байгаа ажээ. Аймгийн хэмжээнд ЭМД-ын шимтгэл төлдөггүй 2406 иргэн байна. Нэг сарын өмнө хэрэгжиж эхэлсэн уг төсөлд өнөөдрийн байдлаар 419 хүн хамрагджээ. 

Холбоотой мэдээ