Сурлагын чанар 17 хувиар ахисан гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-20 14:47:53

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр  Дорноговь аймаг өнгөрсөн жил улсын хэмжээнд 19 дүгээр байрт байсан бол энэ жил 10 дугаар байр луу шилжиж 9 байр урагшилжээ.

Мөн төрөөс зохион байгуулж буй боловсролын чанарын шинэчлэлийг орон нутагт амжилттай хэрэгжүүлснээр улсын хэмжээнд сурлагын чанар 17 хувиар ахисан хэмээн тус аймгийн БСГ-ын дарга Ч.Отгонбаяр ярив.

Хүүхдийн сурах орчныг сайжруулах, дэд бүтэц, техник технологийн  талаар багагүй хөрөнгө оруулалт оруулсан нь амжилт  гаргахад нөлөөлсөн аж.

Тухайлбал, Дорноговь аймаг боловсролын салбарт энэ жил БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 244.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, орон нутаг болон хувьцаат компанийн тусламжаар 102.5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийсэн бол барилга угсралтын хувьд энэ жил 1.3 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээг хийж буй.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ