ДОРНОГОВЬ: 90 мянга гаруй толгой мал отроор намаржиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хэмжээнд 12 сумын нийт 204 өрхийн 82,9 мянган толгой мал өөрийн аймаг дотроо, дөрвөн сумын 18 өрхийн 8,3 мянган толгой мал Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймагт нийт 90 мянга гаруй толгой мал отроор намаржиж байна.
Харин тус
аймгийн Эрдэнэ суманд Өвөрхангай аймгийн гурван өрхийн 1333 толгой мал, Хатанбулаг суманд Баянхонгор
аймгийн хоёр өрхийн 589 толгой мал, Хөвсгөл суманд Өмнөговь аймгийн нэг өрхийн
570 толгой мал намаржиж байна хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Тус аймагт аймаг дундын отрын бүс нутаг байхгүй тул хилийн
зурваст зарим өрхийн мал хаваржиж байна.