МИАТ, “Катей Пасифик” компани хамтарсан нислэгүүдийг санал болгож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. МИАТ ТӨХК нь өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос АНУ-ын Чикаго, Бостон, Нью-Иорк, Сан Франциско, Лос Анжелес хотууд руу “Катей Пасифик” компанитай хамтарсан нислэгүүдийг санал болгож байна.
Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Монгол Улсын
Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд
МИАТ ТӨХК АНУ-ын таван хот
руу “Катей Пасифик” компанитай хамтарсан нислэг
үйлдэхээр тийзээ борлуулж эхэлжээ.
Улаанбаатар хотоос эхлэлтэй Чикаго, Бостон, Нью-Иорк, Сан
Франциско, Лос Анжелес, Сидней, Брисбен, Мельбурн, Перт, Мумбай, Дели, Хоши
Мин, Бангкок, Сингапур чиглэлийн нислэгүүд нь МИАТ компанийн ОМ аяллын
дугаартай байх юм. Зорчигчид
МИАТ компанийн нислэгээр Хонконг хүрч цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр “Катей Пасифик” компаниар дамжин 14 хот руу зорчих
боломжтойг тус компани мэдээллээ.