“Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аян үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар “Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд улс орон даяар өнгөрсөн есдүгээр сарын 1-нд эхлүүлсэн билээ.
Гурван сарын турш үргэлжлэх тус аянаар барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, техник, технологийн аюулгүй байдал, учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагууд, ажил олгогчид, инженер техникийн ажилтнуудыг хамруулан барилгын талбайд үзүүлэх дадлага сургуулилт хийх, холбогдох хууль, норм норматив, стандартыг мөрдүүлж хэрэгжүүлэх ажлыг сурталчлан таниулах чиглэлээр сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Мөн барилгуудад
хийсэн шалгалтын хүрээнд өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, удаа дараа
зөрчил гаргаж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах ажээ.